Тэнцвэржүүлэгч (Load Balancers)
Тэнцвэржүүлэгч үүсгэх
- Хэрэглэгчийн console хэсгийн зүүн талд байрлах Тэнцвэржүүлэгч цэс рүү орно.

- Үүсгэх товчийг дарна.

Тэнцвэржүүлэгчийн дэлгэрэнгүй
- Тэнцвэржүүлэгч үүсгэх үед диалог цонх нээгдэх ба дараах утгуудыг бөглөх шаардлагатай.
- Нэр: Тэнцвэржүүлэгчийн нэр.
- Сүлжээний дугаар: Тэнцвэржүүлэгчийн ашиглах сүлжээ.
- Дэд сүлжээний дугаар: Тэнцвэржүүлэгчийн ажиллах дэд сүлжээ.
Мэдээлэл
Тэнцвэржүүлэгч нь ирж буй траффикыг сонгосон дэд сүлжээнд ажиллаж байгаа серверүүдэд хуваарилна.

Чагнагчийн дэлгэрэнгүй
- Тэнцвэржүүлэгч үүсгэхдээ чагнагчтай үүсгэх эсэхээ сонгоно. Хэрэв чагнагчгүй үүсгэх бол Үгүй сонголтыг сонгоод Дараачийн товч дээр дарна.
- Чагнагч үүсгэхэд дараах утгуудыг бөглөх шаардлагатай. Утгуудыг бөглөөд Дараачийн товч дээр дарна.
- Нэр: Чагнагчын нэр
- Протокод: Тэнцвэржүүлэгчийн ашиглах протокол.
- Порт: Тэнцвэржүүлэгчийн ашиглах порт.
- Клиентийн мэдээллийн хугацаа хэтрэлт: Клиентийн идэвхгүй байх хугацаа хэтрэлт.
- TCP шалгах хугацаа хэтрэлт: tcp идэвхгүй байх хугацаа хэтрэлт.
- Гишүүн холболтын хугацаа хэтрэлт: backend холболтын хугацаа хэтрэлт.
- Гишүүн мэдээлэл хугауаа хэтрэлт: backend байх хугацаа хэтрэлт.
- Холболтын хязгаар: Чагнагч холбогдох хугацаа
Мэдээлэл
Хугацаа хэтрэлтийн утгыг миллсекундээр тохируулах ба хамгийн бага утга нь 0, хамгийн их утга нь 2073600000 (576 цаг).

Виртуал серверийн сан
- Тэнцвэржүүлэгч үүсгэхдээ виртуал серверийн сан үүсгэх эсэхээ сонгоно. Хэрэв виртуал серверийн сангүй үүсгэх бол Үгүй сонголтыг сонгоод Дараачийн товч дээр дарна.
- Виртуал серверийн сан үүсгэхэд дараах утгуудыг бөглөх шаардлагатай.
- Нэр: Виртуал серверийн сангийн нэр.
- Аргачлал: Тэнцвэржүүлэгчийн ашиглах аргачлал.
- LEAST_CONNECTIONS: хамгийн бага холболт хийгдсэнийг сонгох.
- ROUND_ROBIN: бүх гишүүдийг нэг нэгээр нь сонгох.
- SOURCE_IP: тодорхой IP хаягруу урсгалыг зохицуулах.
- Дээрх утгуудыг бөглөсний дараагаар санд хамаарах виртуал серверүүдийг сонгоод Дараачийн товч дээр дарна.

Хяналтын дэлгэрэнгүй
- Тэнцвэржүүлэгч үүсгэхдээ Хяналт үүсгэх эсэхээ сонгоно. Хэрэв хяналтгүй үүсгэх бол Үгүй сонголтыг сонгоод Дараачийн товч дээр дарна.
- Хяналт үүсгэхэд дараах утгуудыг бөглөх шаардлагатай. Утгуудыг бөглөөд Үүсгэх товч дээр дарна.
- Нэр: Хяналтын нэр
- Төрөл: TCP, HTTP, HTTPS, эсвэл PING
- Оролдлого зогсоох дээд хэмжээ: Оруулсан дээд хэмжээ хүртэл шалгаад ашиглах боломжгүй гэж үзнэ.
- Саатал(секунд): Оролдлого хоорондын хугацаа.
- Оролдлого хийх дээд хэмжээ: Оролдлого хийх хэмжээ.
- Хугацаа хэтрэлт(секунд): Оролдлого дуусгах хугацаа.

Тэнцвэржүүлэгч засварлах
- Тэнцвэржүүлэгч засварлахдаа эхлээд засах Тэнцвэржүүлэгчийг сонгоно. Үйлдэл товч дээр дарж Засах товчийг дарна.

- Тэнцвэржүүлэгчийн нэрийг өөрчлөх эсвэл админ төлөв өөрчлөөд Засах товчийг дарна.

Тэнцвэржүүлэгч устгах
- Тэнцвэржүүлэгч устгахдаа эхлээд устгах Тэнцвэржүүлэгчийг сонгоно. Үйлдэл товч дээр дарж Устгах товчийг дарна.

- Устгах товчийг дарсны дараа дараах цонх нээгдэх ба баталгаажуулах үйлдэл хийж Устгах товчийг дарна.

Чагнагч
Чагнагч үүсгэх
- Тэнцвэржүүлэгчийн нэр дээр дарна.

- Чагнагчид хэсгийг сонгож орно

- Үүсгэх товчийг дарна.
- Чагнагч үүсгэхэд дараах утгуудыг бөглөх шаардлагатай. Утгуудыг бөглөөд Үүсгэх товч дээр дарна.
- Нэр: Чагнагчын нэр
- Протокод: Тэнцвэржүүлэгчийн ашиглах протокол.
- Порт: Тэнцвэржүүлэгчийн ашиглах порт.
- Клиентийн мэдээллийн хугацаа хэтрэлт: Клиентийн идэвхгүй байх хугацаа хэтрэлт.
- TCP шалгах хугацаа хэтрэлт: tcp идэвхгүй байх хугацаа хэтрэлт.
- Гишүүн холболтын хугацаа хэтрэлт: backend холболтын хугацаа хэтрэлт.
- Гишүүн мэдээлэл хугауаа хэтрэлт: backend байх хугацаа хэтрэлт.
- Холболтын хязгаар: Чагнагч холбогдох хугацаа

Чагнагч засварлах
- Тэнцвэржүүлэгч засварлахдаа эхлээд засах Тэнцвэржүүлэгчийг сонгоно. Үйлдэл баганад байрлах Харандааны хэлбэртэй товчийг дарна.
- Холболтын хязгаар болон админ төлвийг өөрчлөөд Засах товчийг дарна.

Чагнагч устгах
- Чагнагч устгахдаа эхлээд устгах Чагнагчийг сонгоно. Үйлдэл товч дээр дарж Устгах товчийг дарна.
- Устгах товчийг дарсны дараа дараах цонх нээгдэх ба баталгаажуулах үйлдэл хийж Устгах товчийг дарна.

Хэрхэн хувийн сүлжээтэй үүссэн тэнцвэржүүлэгчийг гадаад IP хаяг холбох вэ?
Үүсгэсэн тэнцвэржүүлэгчийг гадаад IP хаягтай болгохын тулд эхлээд Чиглүүлэгч үүсгэх ба чиглүүлэгчийн интерфэйс нь тэнцвэржүүлэгчийн ашиглаж байгаа сүлжээ байх шаардлагатай.
- Хэрэглэгчийн console хэсгийн зүүн талд байрлах Чиглүүлэгчид цэс рүү орно.

- Чиглүүлэгч үүсгэхдээ гадаад сүлжээ болон админ төлвийг Тийм гэсэн сонголттой үүсгэнэ.

- Үүсгэсэн чиглүүлэгч дээр тэнцвэржүүлэгчийн ашиглаж байгаа хувийн сүлжээг интерфэйс болгож тохируулна.

- Дараагаар нь Тогтмол хаяг үүсгээд Тэнцвэржүүлэгчтэй холбоно. Ингэснээр Тэнцвэржүүлэгч гадаад IP хаягтай болно.

- Тогтмол хаяг холбосны дараа дараах байдлаар харагдана.
