Skip to main content

Simplehost

Simplehost буюу Веб хост. Хялбарчлах үүднээс цаашид уг гарын авлагад "Simplehost" хэмээн нэрлэх болно.

Simplehost үүсгэх


  1. Хэрэглэгчийн console хэсгийн зүүн талд байрлах Simplehost цэс рүү орно.

Simplehost-0

  1. Simplehost үүсгэх товчийг дарна.

Simplehost-1

PHP хувилбар


PHP хувилбарыг сонгох. Дараа нь файлын менежерт хандах хэрэглэгчийн нэр, нууц үгээ оруулна. PHP хувилбарыг сонгосны дараа Дараачийн товчийг дээр дарна.

Simplehost-2

Өгөгдлийн сангийн тохиргоо


Өгөгдлийн сангийн хувилбарыг сонгоод нэрийг оруулна. Мөн өгөгдлийн санд хандах тулд хэрэглэгчийн нэр, нууц үгээ оруулна. Өгөгдлийн сангийн хувилбарыг сонгосны дараа Дараачийн товчийг дарна.

Simplehost-3

Үзүүлэлтүүд


Дараах үзүүлэлтээс аль нэгийг сонгохоос гадна CPU болон шуурхай санах ойн хэмжээг нэмэгдүүлэх замаар Simplehost-н үзүүлэлтийг босоо буюу үзүүлэлтийг өсгөх эсвэл хэвтээ буюу олон контейнерын нэмэх байдлаар өргөжүүлэх боломжтой.

Хэмжээг нэмэх эсвэл өөрчлөх үед Simplehost шинэчлэгдэж сард гарах хэрэглээний дүнг тоймлож гаргаж өгнө.

Үзүүлэлтийг сонгосны дараа Дараачийн товч дээр дарна.

Simplehost-4

Нягтлах


Нягтлах хэсэг дээр Simplehost үзүүлэлт, өгөгдлийн сангийн тохиргоо, файл менежер болон төлбөрийн мэдээллийг шалгаад үүсгэх товчийг дарна.

Simplehost-5

Simplehost үүсгэсний дараа Тойм хэсгийн дээр байрлах холбоос дээр дарж Simplehost-ийг харах боломжтой.

Simplehost-6

Үндсэн Simplehost дараах байдлаар харагдана.

Simplehost-8

Дараагаар нь Simplehost үүсгэхэд тохируулсан хэрэглэгчийн нэр, нууц үгийг ашиглан файл менежер болон өгөгдлийн сан руу хандах боломжтой.

Simplehost-9

Filemanager

Simplehost-10

phpMyAdmin

Simplehost-11

Simplehost-г өөрийн домайн хаягтай холбох


Мэдээлэл

Simplehost нь app.mcloud.gov.mn домайн хаягаас дэд домайн хаяг авч үүснэ. Хэрэглэгч өөрийн домайн хаягийг нэмэлтээр холбох боломжтой.

Домайн нэмэх


Домайн холбох Simplehost нэр дээр дарж Тохиргоо хэсэг руу орно. Домайн хэсгийн баруун талд байрлах Засах товчийг дарна.

Өөрийн домайн нэрийг оруулах Хадгалах товчийг дарна.

DNS тохиргооны өөрчлөлт нь 72 цаг зарцуулагдаж магадгүй.

Simplehost-12

Домайн хасах


Домайн холбох Simplehost нэр дээр дарж Тохиргоо хэсэг руу орно. Домайн хэсгийн баруун талд байрлах Засах товчийг дарна.

Simplehost холбосон домайн нэрийг салгахын тулд Улаан (-) товч дээр дарж салгана.

Simplehost үзүүлэлт өөрчлөх


Үзүүлэлт өөрчлөх Simplehost нэр дээр дарж Тохиргоо хэсэг руу орно. Үзүүлэлт хэсгийн баруун талд байрлах Засах товчийг дарна.

Simplehost-13

PHP болон Өгөгдлийн сангийн машины төрөл болон ажиллах дискийг хэмжээг сонгоод Хадгалах товчийг дарна.

Simplehost дэлгэрэнгүй харах


Simplehost нэр дээр дарж Дэлгэрэнгүй хэсэг руу орно. Уг хэсгээс Simplehost ашиглаж байгаа CPU, Шуурхай санах ой, сүлжээний зурвасын өргөн болон пакетуудыг шууд харахаас гадна цагаар болон өдрөөр шүүж харах боломжтой.

Simplehost-14

Simplehost лог харах


Simplehost нэр дээр дарж Лог хэсэг руу орно. Simplehost үүсгэсний дараа хэдэн минутын дараа харагдана. PHP болон Өгөгдлийн сан товч дээр дарж тус бүрийн логуудыг харж болно. Уг лог бүртгэл нь шинэ лог бичигдэх үед шинэчлэгддэг.

Simplehost-15

Simplehost-16